Булган аймгийн ахмад настан, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу олгох нэг сая төгрөгийн эхний ээлжийн 330 мянган төгрөгөө авч эхэлжээ. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хувь хишгээ бэлнээр авах иргэдийг аймгийн төв, сумдад шуурхай бүртгэн нэгтгэсэн аж. Тэрхүү бүртгэлийн дагуу аймгийн хэмжээнд 4445 ахмад настан, мөн хөгжлийн бэрхшээлтэй 1747 иргэн, 107 хүүхэд сая төгрөгөө бэлнээр авах гэнэ.
Э.САР