22 дасгалжуулагчийн 14 нь тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

22 дасгалжуулагчийн 14 нь тэнцжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод Азийн хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчийн “В”, “С” ангиллын сургалт болсон билээ. Дээрх хоёр сургалтыг Сингапурын мэргэжилтэн Роберт Лим Ли Хуат удирдан явуулж, Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөөх үр тариад буцсан. “В” ангилалын сургалтын албан ёсны дүн ирсэн бөгөөд хамрагдсан 22 дасгалжуулагчийн 14 нь тэнцжээ. Ингэснээр Монгол Улс Азийн хөлбөмбөгийн холбооны “В” зэрэглэлтэй 19 дасгалжуулагчтай болов. Орчин үед хөлбөмбөгийн спорт хөгжихийн хэрээр олон улсын холбоод дасгалжуулагчийн өндөр зэрэглэл шаардах болсон юм.

Д.НАНЖИД

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж