Барилгын чанарт хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Барилгын чанарт хяналт тавина

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “100.000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан барилгуудын чанарт шалгалт хийхээр болжээ. Баянгол дүүрэгт байрлах хөтөлбөрт хамрагдсан "Тайгам-Алтай" компанийн "Алтай" хотхон, "Номин констракшн" компанийн захиалгаар барьсан "Өнөр" хороолол, "Дако" компанийн барьсан барилгуудаас шалгалтыг эхлүүлэх аж. Шалгалтын хүрээнд барилгын материал, сантехник, ус, дулаан хангамж, эрчим хүч, цахилгаан хангамжийн байцаагч нарын хамтарсан хяналтыг дүүрэг бүрт явуулах юм.

Д.ЖАРГАЛ

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж