“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчлах ажээ. Мөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар зөвлөгөө өгч, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулан, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах юм байна.
“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ болж байна
Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт арга хэмжээг өнөөдөр 11.00 цагт “Чингис” зочид буудалд зохион байгуулж байна.
Д.ЖАРГАЛ