Шарапова, Эррина нар шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Шарапова, Эррина нар шигшээд шалгарлаа

Талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох “Францын нээлттэй тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд ОХУ-ын Мария Шарапова, Италийн Сара Эррина нар шалгарлаа. Хагас шигшээ тоглолтод ОХУ-ын Мария Шарапова Чехийн Петро Квитоваг 6:3, 6:3-аар, Италийн Сара Эррина Австралийн Саманта Стосур 7:5, 1:6, 6:3-ийн харьцаагаар буулган авч шигшээд шалгарлаа. Өдгөө WTA-н рейтингээрээ хоёрт эрэмбэлэгдэж Мария Шарапова шигшээд шалгарсанаар дэлхийн тэргүүн теннисчин болж байгаа билээ. “Их дуулга”-ын гурван түрүүт (2004 оны “Уимбльдон”, 2006 оны “Америкийн нээлттэй тэмцээн”, 2008 оны “Австралий нээлттэй тэмцээн”) тэрбээр 2005 онд дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж байсан байна.

Тус тэмцээнд 21-т эрэмбэлэгдэн тоглож буй Италийн Сара Эррина Сербийн Анна Иваннович (13), ОХУ-ын Светлана Кузнецова (26), Германы Кербер (10) нарын шилдэг теннисчдийг буулган авч хагас шигшээд өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Австралийн Саманта Стосурийг буулган авч карьерийнхаа оргил амжилтыг үзүүллээ. Ганцаарчилсан төрөлд шигшээд шалгарсан тэрбээр хосын төрөлд ч шигшээд шалгараад байна. Нутаг нэгт Винситэй хослон тоглож байгаа тэрбээр ОХУ-ын Мариа Кириленко, Надия Петрова нарын хостой тоглох юм.

Эрэгтэйчүүдийн хувьд хагас шигшээ тоглолт өнөө шөнө болох бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар “Их дөрвөл” буюу топуудаас Энди Муррейг Испаний Дэвид Феррер орлож байгаа билээ. Дэвид Феррер 1/8-ийн тоглолтод илүүрхэж (6:4, 7:6, 6:3, 6:2) Энди Муррейг нутаг буцаасан юм.
 
Сербийн Новак Жокович (1) & Швейцарийн Рожер Федерер (3)

Испанийн Дэвид Феррер (6) & Испанийн Рафаэль Надаль (2)

Мөн эрэгтэйчүүдийн хосын төрөлд АНУ-ын ах, дүүс Майк, Боб Брайн нар Беларусь болон Канадын хослолтой шигшээд үлдсэн байна.

Холимог хосын төрөлд Энэтхэгийн хос болох Мизра, Бхупати нар Польш, Мексикийн хос Янс-Игнацик, Ганзолис нарыг 7:6, 6:1-ээр буулган авсан байна. Энэхүү тоглолт нэг цаг 15 минут үргэлжилсэн бөгөөд холимог хосын аваргууд 100 мянган ам.долларын шагнал хүртжээ. Энэтхэгийн Махеш Бхупати "Их дуулга"-ын холимог хосод найм дахь цомоо хүртэж байгаа бол хосын төрөлд гурван цом хүртэж байсан аж. Тэрбээр 1997 оноос хойш тасралтгүй тоглож байгаа бөгөөд түүний анхны хослон тоглогч нь Японы Рика Хираки  байсан байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж