Одоо барууны төв үзэлтнүүдийн шинэчлэлээс ялгаатай нь ажилласан хугацааг 20 наснаас өмнө ажил хийж байсан хүмүүсийн хугацааг тооцохоос гадна эмэгтэйчүүдэд хөнгөлөлт үзүүлэх болж байна. Тэдний жирэмсний амралтыг жил хагас болгов. Мөн ажилгүй хүмүүс өөрийн ажлын хугацаанд жил хагасыг нэмж болохоор болжээ.
Ерөнхийлөгч эрт ажиллаж эхэлсэн хүмүүс, 60 нас хүртлээ тэтгэврийн татвараа өгсөн хүнд тусална гэсэн амлалтандаа хүрсэн гэж Нийгмийн асуудлын сайд Марисоль Турэн тайлбарлав. Шинэ журам нь 2013 оноос эхлэн жил бүр 100 мянган евро, 2017 оноос гурван сая евроны нэмэлт зардалтай байна гэж сайд мэдэгдлээ. Үндсэн хуулийн Цэц нягтлан шалгасны дараа уг зарлиг арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.