Э.Халиунболд Азийн аваргыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд Азийн аваргыг өнжинө

Мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Морингийн даваанд эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд шар тивийн 15 орны мотоциклчид мэдүүлгээ ирүүлээд буй ажээ. Харин Монголын баг 10 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох гэнэ. Гэхдээ эх орондоо зохион байгуулж буй тус тэмцээнд ОУХМ Э.Халиунболд гэмтлийн улмаас оролцож чадахгүйд хүрсэн байна.

Тэмцээний талаарх хэвлэлийн хурал өнөөдөр 14.00 цагт “Наран” их дэлгүүрт болох ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж