Италид дахиад газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Италид дахиад газар хөдлөв

Эмилия-Романья мужид дахиад л газар хөдлөлт болов. Энэ удаа газар хөдлөлтийн төв нь Адриатикийн тэнгисийн эргийн амралтын бүс рүү шилжжээ.

Түүхийн хөшөө дурсгалаар баян Равена хотын орчим 4,5 магнитудтай газар хөдлөлт болсон ба төв нь газрын гүнд 25 км-т байжээ. Ноцтой хохирол энэ удаа  гарсангүй.

“Өмнөх газар хөдлөлтүүдтэй зарим талын холбоо байгаа. Бид геодинамикийн нөгөө л нэг системд байна. Харин энэ удаагийн чичирхийлэл газар хөдлөлтийн бүтцийн зүүн цэгт боллоо. Эдний хоорондын холбоог тогтооход цаг хэрэгтэй” хэмээн Газар хөдлөлт ба галт уулын хүрээлэнгийн мэргэжилтэн Жанлука Валенсизе хэлжээ.

Газрын чичирхийлэл Римини, Пезарогийн амралтын хотууд, боомт хот Анконад мэдрэгджээ. Эмилия-Романья муж сүүлийн хоёр долоо хоногийн дотор газар хөдлөлтөд нэрвэгдэж байгаа ба гамшгийн улмаас 26 хүн амиа алдаж, 17000 хүн орон гэргүй хоцорчээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж