Рэй Брэдбери 1920 оны наймдугаар сарын 20-нд Иллинойс мужийн Уокиган (хотноо төржээ. Лос-Анджелес хотод гэр бүл нь 1934 онд нүүн ирсэн ба тэнд Рэй Брэдбери дунд сургууль төгссөн байна. Харин дээд боловсролыг эзэмшээгүй ажээ. Түүний анхны бүтээл нь жижиг өгүүллэгүүд байв. Тэрбээр 1938 оноос номоо хэвлүүлж эхэлжээ.
“Ангарагийн мэдээ” гэсэн роман нь 1950 онд гарч, араасаа том амжилтыг авчирсан ажээ. “Фаренгейтаар 451 градус” гэх роман нь түүнд дэлхийн хүн гэж цоллуулах алдар нэрийг авчирчээ. Энэ антиутопийн роман 1953 онд хэвлэгджээ. Мөн тэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт “Үхэл бол ганцаардлын хэрэг (1985), “Галзуусын оршуулгын газар” (1990) ба “Констанцийг нийлээд алцгаая” (2002) гэсэн гурвал романыг бичжээ. Брэдберийн уран бүтээлийн чухал зохиолын нэг нь намтарчилсан тууж “Багваахай цэцгийн дарс” нэртэй ном болдог. Түүний олон зохиол кино болсон юм. Брэдберийн өгүүлэгүүдээр телевизийн олон ангит олон кино хийгдсэн байв.
Рэй Брэдбери уран зохиолын олон тооны нэр хүндтэй шагналын эзэн болж байлаа. “Уран зохиолын бүхий л төрөлд оруулсан хувь нэмрийн төлөө” гэсэн Америкийн номын үндэсний медалийг түүнд 2000 онд гардуулжээ.