Мубаракийн аврахаар эмч нар тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Мубаракийн аврахаар эмч нар тэмцэж байна

Египетийн эрх баригчид тус орны экс-ерөнхийлөгч Хосни Мубаракийг эмчилгээнд оруулахад бэлэн байгааг мэдэгджээ. Сүүлийн мэдээгээр түүнийг хиймэл амьсгалын аппаратаар амьсгалуулж байна.

Саяхан түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсний дараа Мубаракийн биеийн байдал эрс доройтов. Даваа гаригт эхнэр Сюзанна нь эргэн очсоны дараа тэр сэтгэл санаа нь ихээхэн үймэрсэн байна. Нутгийн хэвлэлд бичсэнээр эхнэр нь нөхрөө тийм байдалд орсныг хараад уйлж байсан гэнэ.

Хэвлэлд бичсэнээр, тэр ихээхэн турсан ба аргагүй эрхэнд түүнийг хиймэл амьсгалын аппаратад холбожээ. Мубаракийн хувийн эмчийг эмчилгээ хийхийг хориглосон байна. Батлан хамгаалах болон Дотоод хэргийн яамны эмч нарын хэсэг түүнийг эмчилж буй ажээ. Эрх баригчид түүний хүү Гамалийг эцгийнх нь байгаа шоронд шилжихийг зөвшөөрсөн байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж