Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Ерөнхий боловсролын дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /V.8/ эхэлж байна. Зургадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх Элсэлтийн ерөнхий шалгалтад 43087 сурагч хамрагдаж байгаа юм.  Элсэлтийн шалгалт авах байранд ил тод байдлыг хангах үүднээс камер суурилуулсан байгаа бөгөөд математик, физик, химийн шалгалт 100 минут, бусад хичээлийнх нь 80 минут үргэлжлэх ажээ.

Элсэлтийн шалгалтын хуваарь:

6 дугаар сарын 8-нд  Орос хэл, Хими, Англи хэл

6 дугаар сарын 9-нд Түүх, Математик, Биологи

6 дугаар сарын 10-нд Газарзүй, Нийгэм, Физик

                                        Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж