”Happiness center”-ийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

”Happiness center”-ийн нээлт болно

Aз жаргалыг түгээгч Кока-Кола компанийн “HAPPINESS CENTER” эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө 2012 оны 6 сарын 9 өдрөөс үүд хаалгаа нээж байна. 

Жил тойрон М-Си-Эс Кока Кола компани хэрэглэгч түмэндээ зориулан хөтөлбөрүүдээрээ дамжуулан олон сюрприз  баридаг билээ. М-Си-Эс Кока-Кола компаний шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдах, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг анхааран хамрагдсан хөтөлбөрийнхөө шагнал урамшуулалыг хүлээн авахад ойр дөт болгох, Дэлхийн номер-1 Кока Кола брэндийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авах, үйл ажиллагааг хамгийн түргэн хугацаанд хүргэх зорилгоор энэхүү төвийг ашиглалтанд оруулж байна.

Мөн оюутан залуус хүүхэд багачууддаа зориулан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг нэгээр нэмсэн нийгмийн хариуцлагын тод жишээ болж чадлаа. Хос Залуусын булан, шилдэг технологи XBOX kinect-ттэй танилцах, оюуны баялаг болох дэлхийн сонин сэтгүүл унших, амтат Minute Maid Жүржийн Талст ундаагаа уух таатай орчин бүрдэж байгаа юм.

М-Си-Эс Кока-Кола компаниас хэрэгжүүлсэн томоохон хөтөлбөрүүдээс сонирхуулхад:

2004 оны Грекийн Афины Олимп “УУЛАА ХОЖЛОО – АФИН” нийт 2 хэрэглэгч, 2005 оны “АЛТАН БӨГЛӨӨ АЛТАН БОЛОМЖ” 55 хэрэглэгч Диснейландруу, 2006 оны “АЛТАН ГООЛ” хөтөлбөрөөр 4 хэрэглэгч Германы Хөл бөмбөгийн ДАШТ үзүүлсэн, 2007 оны “АЗЫН-88” зуны хөтөлбөрөөр 8888 хэрэглэгчийг урамшуулсан, 2008 оны “АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” хөтөлбөрөөр 16 хэрэглэгч Бээжингийн Олимп үзүүлсэн, 2010 оны Өмнөд Африк Хөл бөмбөгийн ДАШТ “ЯЛАЛТЫН АМТЫГ КОКА-КОЛАТАЙ ХАМТ” хөтөлбөр хэрэгжүүлсэн, 2011 онд Кока Кола брэндийн 125 жилийн ойд зориулан “125 ОРГИЛУУН ХҮСЭЛ” хөтөлбөрөөр 125 хэрэглэгчээ урамшуулсан, 2012 онд “АЛТАН ГООЛ” хөтөлбөрөөр Евро хагас финал үзэх эрхээр 2 хэрэглэгчээ тодруулсан, Лондон Олимп “АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” хөтөлбөрөөр нийт 10 Хэрэглэгч харилцагчдаа Олимп үзэх ховорхон боломжоор тус тус шагнаад байгаа баялаг түүхтэй билээ.
 
Aз жаргалыг түгээгч Кока-Кола компанийн “HAPPINESS CENTER”. ТА Ч МӨН ДАРААГЫН АЗТАН БАЙГ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж