“Камертон 2”-ын “Монгол брэнд”

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

“Камертон 2”-ын “Монгол брэнд”

Шилдгийн шилдэг хамтлагийн гишүүн болох хүсэл тээн “Камертон 2” шоуг зорин ирсэн залуусын зарим нэг нь гуравдугаар шатандаа орж байхад зарим нь харамсал гунигийн харцтай гэртээ харьцгааж байна. Яг үүний адил өчигдөр 133 дугаартай оролцогч О.Одгэрэл тун харамсалтайгаар шоуг орхилоо. Гэхдээ тэрбээр “Камертон 2” шоунд оролцож байгаа үе тэнгийн залуустаа үлгэр дурайлал болохуйц олон залуусын нэг байлаа. Оролцогч О.Одгэрэлийн хувьд СУИС-ын Ардын бүжгийн ангид сурахаасаа гадна ээжээсээ бага хэмжээний зээл авч дугуй засаврын газар ажиллуулдаг ажилсаг, хөдөлмөрч залуу. Мөн тэрбээр дуучин болох тэр тусмаа “Камертон 2”-т нэгдэх гэсэн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн энэхүү шоунд хүч үзсэн.

О.Одгэрэл Монгол үндэсний хэв шинжийг хадгалсан хүрмээр гоёж ирсэн нь “Камертон 2” шоунд ямар их ач холбогдол өгч, хүндэтгэлтэй хандаж байгаа нь илтгэж байсан. Тэрбээр “Залуус Монгол зүйлсээрээ бахархан хэрэглэвэл зүгээр юм болов уу гэж боддог учраас Монгол хувцсаа өмсөж ирсэн” хэмээн “Монгол брэнд”-ээр гоёсон залуу шалгаруулалтын тайзан дээр бүх зүрх сэтгэлээрээ нүдээ аниж байгаад дуулсан шүү. Энэ нь шүүгч Ганаад элэн халих шувуу шиг мэдрэмжийг төрүүлээд амжсан ч  харамсалтай зүрх сэтгэлийн тоглолтоос нь илүү дуулалт, хоолойны чадал зэргийг нь шүүгчид харж байгаа болохоор түүнд гуравдугаар шатанд орох эрхийг нь олгосонгүй ээ. Энэ бүхнийг харсан “Камертон 2” шоуны зарим нэг өрөвч сэтгэлтэй үнэнч үзэгчид нь шоунаас хасагдаж байгаа залууст дахин нэг боломж олгож өгөөч дээ гэж шоуны уран бүтээлчид рүү утас цохих болсон гэнэ шүү.

“Камертон 2” шоуны оролцогч О.Одгэрэлийн хоёрдугаар шатанд хэрхэн дуулсан бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж