Төрийн ордонд хүүхдийн төлөө хуралдаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн ордонд хүүхдийн төлөө хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд хүүхдийн төлөө хуралдаж байна

Төрийн ордонд өнөөдөр 11 цагаас Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Шадар сайд,  М.Энхболд даргалан хийж байна. Тус хурлаар “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцэж байна. Уг сан 2007, 2008 оны сангийн зарцуулалтын тайлан гаргаагүй байна. Учир нь дээрхи онуудад Хүүхдийн төлөө сан нь улсын төсвөөс санхүүжигдээгүй, 2008 оны Засгийн газрын 06 дугаар сарын 25-ны өдрийн 261 тоот тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан аж. Харин Хүүхдийн төлөө санд ирсэн хүүхдийн хөгжил хамгаалал, оролцооны чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэж 813 сая төгрөгний саналыг 2009 онд төсөвт тусгахаар Сангийн яаманд хүргүүлсэн нь 288 сая төгрөг болж ирсэн ч тухайн үед улсын төсвөөс 88 сая төгрөгийг, бусад эх үүсвэрээс 200 сая төгрөгөөр санхүүжүүлхээр болсон аж. Гэтэл санхүүгийн хямралаас болж 37,2 сая төгрөг болж буурсан бөгөөд улсын төсвөөс 25,5 сая төгрөг болж буурч ирсэн гэнэ. Харин тус мөнгийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын захиргааны зөвлөл хуралдан 10 үйл ажиллагаанд хуваарилан хүргүүлсэн гэсэн тайлан гаржээ.

Б.Алтансүх

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зөгий 2010-05-11 202.179.27.145

Хурал олширвол ажил муудсаных хуушуур ихэсвэл мах муудсаных гэж үг байдаг Үр ашиггүй энэ олон хурал зөвлөлгөөнд татвар төлөгчдийн ямар их мөнгө зарцуулж байгаа бол Түүний оронд 100 метр зам тавьсан бол аштай юу

Зочин 2010-05-11 182.160.38.35

Хуралдсанаар сайжирдаг бол Монголд ядуурал аль хэдийнээ байхгүй хүүхдүүд үнэн жаргалтай хүүхнүүд бүгдээрээ дарга болсон байх байлаа Ингэж хэрэггүй мөнгө хөрөнгө үрж байхаар адаглаад нэг хүүхдэд ч гэсэн үлдэцтэй наалдацтай юм сэдэж байвал зүгээр сэн