Хаан банк санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Хаан банк санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүллээ

Хаан банк өөрийн хөрөнгө болон санхүүгийн
эх үүсвэрээ 94 сая доллараар нэмэгдүүллээ

Монгол улсын арилжааны тэргїїлэгч банк ХААН Банкны єєрийн   хєрєнгє болоод санхїїгийн эх їїсвэр   94 сая ам. доллар буюу 123 тэрбум тєгрєгєєр нэмэгдлээ.  
ХААН Банктай урт хугацааны туршид тогтвортой хамтран ажиллаж байгаа Нидерландын Хєгжлийн Банк нь Европын банк санхїїгийн томоохон 3 банк болох  Германы Хєрєнгє оруулалт хєгжлийн агентлаг,  Бельгийн Хєрєнгє оруулалтын банк, Европын сэргээн босголт хєгжлийн банкуудтай  хамтран дээрх санхїїжилтыг  олгожээ.  Европын банкууд хамтран ийнхїї томоохон дїнтэй эх їїсвэрийг анх удаа Монголын арилжааны банкууд дундаас ХААН Банкинд олгож байгаа нь ХААН Банкны нэр хїнд олон улсад ямар тївшинд їнэлэгдэж байгаагаар тодорхойлогдоно.    
ХААН Банк энэхїї эх їїсвэрийн 62 сая долларыг жижиг дунд болон том аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчдэд олгох зээлд зарцуулах бол  32 сая доллар хоёрдогч єглєгийн санхїїжилтээр банк 2-р зэрэглэлийн єєрийн хєрєнгєє нэмэгдїїлж  санхїїгийн чадвараа бэхжїїлэх юм. 
ХААН Банкны хувьд  энэхїї  санхїїжилтийг  жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн   санхїїгийн хэрэгцээ шаардлагыг хангах,  харилцагчдадаа  банкны їйлчилгээг цогцоор нь хїргэхэд    чухал їїрэгтэй гэж харж байгаа бол салбарынхан болоод эдийн засагчид уг хамтын ажиллагааг Монгол улсын эдийн засгийн хєгжилд тїлхэц болох тєдийгїй  санхїїгийн салбарыг  цаашид улам бїр хєгжихэд хувь нэмрээ оруулж байна хэмээн їзэж байна. 
Дэлхийн 60 гаруй оронтой хамтын ажиллагаатай  ХААН Банкны їйл ажиллагаа улам бїр хїрээгээ тэлж  энэхїї хамтарсан санхїїжилтын їр дїнд Бельгийн Хєрєнгє оруулалтын банк болон Германы Хєрєнгє оруулалт хєгжлийн агентлагтай шинээр харилцаа тогтоож хамтран ажиллахаар болжээ.  
Олон улсын нэр хїнд бїхий банк санхїїгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхїї єргєжїїлснээр ХААН Банк орон даяар байрлах 100% онлайн сүлжээнд холбогдсон 500 салбар нэгж, 260 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллага, 4000 гаруй ажиллагсдаараа дамжуулан харилцагчид,  аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчдэд  санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хамгийн таатай нєхцєлєєр  хүргэхээр боллоо. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж