Улаанбаатараас орон нутаг руу чиглэсэн болон 21 аймгийн зам засах ажил эхлээд дунд шатандаа оржээ. Аймаг тус бүрийн нутаг дэвсгэр дээр байрлах нийт 23 зам засварын байгууллага засварын ажлыг хариуцан ажиллаж байна. Орон нутгийн бүх зам засварын ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн байна. Зам засварын ажлыг гүйцэтгэхээр улсын 21, хувийн хоёр компани ажиллаж байгаа бөгөөд замын ажилд улсаас 11.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс зам засвар арчилгаанд 9.3 тэрбум төгрөг, зам засахад хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон зураг төслийн ажилд үлдсэн хэсэг нь зарцуулагдах юм байна.
У.УРАНЦЭЦЭГ