”Распадская” уурхайд амь үрэгдэгсдийн тоо өсч байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

”Распадская” уурхайд амь үрэгдэгсдийн тоо өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

”Распадская” уурхайд амь үрэгдэгсдийн тоо өсч байна

Оросын Кемерово мжийн Междуреченскийн "Распадская" уурхайд дахин долоон уурхайчны цогцос нэмэн олдсноор ослоор амь үрэгдэгсэдийн тоо 39 болон өслөө. Тэдний 19 нь эхний дэлбэрэлтийн дараа аврах ажиллагаанд оролцож байсан 19 аврагч байна. Уурхайд боогдсон 51 уурхайчны хувь заяа тодорхойгүйг тэднийг аврагчид хайж байгаа ажээ.
Дөрвөн цагийн зөрүүтэйгээр "Распадская" уурхайд тавдугаар сарын 8-ны орой хоёр дэлбэрэлт гарсан юм. Ослын үеэр тэнд 300 гаруй хүн ажиллаж байжээ. Эхний дэлбэрэлтийн дараа уурхайд 200 орчим уурхайчин боогдсон байгаа дараа нь тэдний ихэнх нь дээш гарч чадсан байна. Уурхайд аврагчид бууж ирэх үеэр хоёр дахь дэлбэрэлт гарч тэд тэнд боогдон сураг тасарсан байв. Дахин дэлбэрэлт гарч магадгүй учраас аврах ажиллагааг түр зогсоосон байгаад дахин сэргээсэн юм.
Метаны хий гэнэтхэн ихээр ялгарсан нь уг ослын шалтгаан байж магадгүй хэмээн Оросын Онцгой байдлын сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!