
Дөрвөн цагийн зөрүүтэйгээр "Распадская" уурхайд тавдугаар сарын 8-ны орой хоёр дэлбэрэлт гарсан юм. Ослын үеэр тэнд 300 гаруй хүн ажиллаж байжээ. Эхний дэлбэрэлтийн дараа уурхайд 200 орчим уурхайчин боогдсон байгаа дараа нь тэдний ихэнх нь дээш гарч чадсан байна. Уурхайд аврагчид бууж ирэх үеэр хоёр дахь дэлбэрэлт гарч тэд тэнд боогдон сураг тасарсан байв. Дахин дэлбэрэлт гарч магадгүй учраас аврах ажиллагааг түр зогсоосон байгаад дахин сэргээсэн юм.
Метаны хий гэнэтхэн ихээр ялгарсан нь уг ослын шалтгаан байж магадгүй хэмээн Оросын Онцгой байдлын сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна.