eHarmony сайтыг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

eHarmony сайтыг хакерджээ

Linkedin сайт хакерчдын халдлагад өртөж, 6.5 сая гаруй хэрэглэгчийн нууц код хулгайлагдсан хэрэг гарсан. Үүний дараахан eHarmony сайт мөн хакерчдын бай болжээ.

Цагдаагийнхны мэдэгдсэнээр Linkedin сайтыг Оросын хакер dwdm гэх нэрийг ашиглан хакердсан нь тогтоогдсон байна. Тэрбээр LinkedIn сайтаас хулгайлсан 6,458,020 хэрэглэгчийн нууц үгийг онлайнд нийтлэж өөрийн ур чадвараа батлах болно гэдгээ мэдэгдсэн аж.

Харин eHarmony сайт 1.5 сая хэрэглэгчийн нууц үгийг алдаад байгаа ба “Бид хэргийг үргэжлүүлэн шалгаж байна. Нууц үгээ алдсан хэрэглэгчдийн нууц үгийг бүртгэлтэй цахим хаягаар нь илгээх болно” хэмээн өөрийн сайт дээрээ мэдээлжээ.

Хэргийг мөрдөж байгаа багийнхан дээрх хоёр халдлага хоорондоо холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж