Хууль бусаар ан хийсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Хууль бусаар ан хийсээр байна

Өнгөрсөн сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын Хөндлөн гэдэг газарт хууль бусаар ан агнасан хэрэгт иргэн Ц, М нар холбогдоод байна. Тэднийг буга, бор гөрөөс агнасан хэргээр шалгаж байгаа ажээ. Түүнчлэн хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Зүүн бүс нутагт байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг “Ирвэс-5” багийнхны ярьж байгаагаар сэжигтнүүдийн гэрээс ангийн мах, арьс илрүүлсэн ажээ. Харин тэд ан хийсэн гэдгээ хүлээхгүй байгаа гэнэ. Анчид замд тааралдсан хүмүүсээс авсан хэмээн мэлзэж байгаа ажээ. Нутгийн иргэдийн яриагаар эдгээр сэжигтнүүд хууль бус агнуур, мод бэлтгэлээр гаршсан гэжээ. Одоогоор хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлээд байгаа юм байна.

Н.Энх  /Хэнтий/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж