АНУ-д сургуулийн автобус осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

АНУ-д сургуулийн автобус осолджээ

АНУ-ын Кентакки мужид аяллын автобус осолдож 12 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ.

55 зорчигчийн суудалтай  автобусанд осол гарах үед 34 хүүхэд зорчиж явсан байна.  Осол лхагва гаригийн орой Кентаккийн өмнөд хэсэг дэх Харт дүүргийн 728 дугаар зам дээр болжээ.

Тус мужийн цагдаагийн ажилтны мэдээлж буйгаар осолд орсон  автобус урд талын  хэсгээрээ нилээд гэмтсэн ч азаар зорчигчдын амь нас хохироогүй гэнэ.

Кентакки мужийн Харт дүүргийн онцгой байдлын газрын дарга Керри МакДэниэл осолдсон автобуснаас зорчигчдыг аврах ажиллагаа дууссан хэмээн CNN-д мэдэгджээ.

Дээрх аялалыг сурагчдын эцэг эхчүүд зохион байгуулсан бөгөөд сургуулийн удирдлага хориглоогүй гэнэ. WorldStride нэртэй сурагчдын аялалын нэгэн компани  зориулалтын бус автобусаар  сурагчдыг авч явсан хэмээн буруутгасан байна.  

Уг автобусанд зорчиж явсан сурагчид нь Кентакки муж дахь  Харт дүүргийн бага сургуулийн сурагчид байсан бөгөөд аялагчид бүтэн шөнийн турш аялах төлөвлөгөөтэй байжээ. Цагдаа нар лхагва гаригийн орой  орон нутгийн цагаар 6.30 цагт сурагчдыг аварчээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж