Цөмийн гэрээг Конгресст өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Цөмийн гэрээг Конгресст өргөн барив

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энхийн зориулалтаар атомын эрчим хүчийг ашилах талаар ОХУ-тай байгуулсан гэрээгээ Конгресст батлуулахаар өргөн барьжээ.
Обамагийн тайлбарт тэр энэ гэрээг дэмжиж буйгаа болон гэрээнээс хоёр талын хамтын ажиллагааг энэ салбарт хөгжүүлэхэд нааштай талуудыг харж байгаагаа бичсэн байна. Гэрээ хүчин төгөлдөр болоход түүнийг Конгресс баталсан байх учиртай. Конгрессменүүд гэрээг гурван сарын дотор авч хэлэлцэх ба хэрэв тэд батлахгүйгээр шийдвэр гарвал түүнд хориг тавьж болох юм.
Конгресс гэрээг баталбал Орос ба Америкийн компаниуд эрчим хүчний энэ салбарт хамтран ажиллах хуулийн баазтай болох бөгөөд үүгээр АНУ-д Оросын энхтйн цөмийн эрчим хүчний салбарын технологид нэвтрэх боломж гарч ирнэ. Гэрээний нэг чухал тохиролцоо нь АНУ-ын цөмийн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг Орост барих асуудал болж байна. Тэр нь эргээд шүүмжлэлийн бай болж буй ажээ. Ийм үйлдвэр баригдсанаар Орос цөмийн хаягдлыг цэг болон хувирна гэсэн шүүмжлэлч маш их байгаа билээ.
“Гэрээ 1-2-3” гэж нэрлэгдсэн хоёр талын тохиролцоог 2008 оны тавдугаар сард Орос, Америк хоёр хийсэн бөгөөд тэр нь өнөөг хүртэл батлагдаагүй байгаа. Тэр жилийнхээ есдүгээр сард Ж.Бушийн засаг захиргаа өргөн барьсан гэрээгээ Конгрессаас эргүүлэн татсан байлаа. Түүний шалтгаан нь Гүрж ба Оросын сөргөлдөөн болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж