Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж байна.
Өглөө 10.00 цагаас эхэлсэн шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. 30 минут завсарлаад шүүх хурлыг дахин эхлүүлж, шийдвэрээ танилцуулах юм байна.
Өнөөдрийн шүүх хуралд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар оролцож байна. Мөн Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий нар ажиллаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ