Хан Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит хүндэтгэлийн барилдаан Өндөрхаанд болжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос Хэнтий аймгаас тодорсон долоон аваргад аваргын тэмдэг, залаатай малгайг батламжийн хамт олгосныг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч улсын начин Г.Пүрэв-Очир тус аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатарт гардуулжээ. Барилдаанд аймаг, сумын цолтой 48 бөх зодголсноос Биндэр сумын харьяат аймгийн арслан С.Ариунбилэг үзүүрлэж, Биндэр сумын харьяат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх аймгийн арслан Г.Ганцоож шөвгөрсөн байна.