”Extacy” ”Неон гэрэл”-ээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

”Extacy” ”Неон гэрэл”-ээ дэлгэлээ

"MN-25"-р суваг телевизийн "Making The Band-2" шоу нэвтрүүлгээс төрөн гарсан "Extacy" хамтлагийнхан шинэ бүрэлдэхүүнээрээ анхны клипээ дэлгэлээ. Хэдийгээр анх найман гишүүнтэй урлагт хөл тавьсан ч цаг хугацааны шалгуураар гурван гишүүн тунан үлдэж, шинээр нэг гишүүн нэмэн дөрвүүлээ болсон. “Pro sound” студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэгийн продюсерладаг тус хамтлагийн охид энэ удаад "Неон гэрэл" хэмээх шинэ дууны клипээ дэлгэлээ. "TJ" энтертайнментийн уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн энэхүү клипийн дууг хөгжмийн продюсер Ганг бүтээжээ.

"Extacy" хамтлагийн "Неон гэрэл" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж