Монголын загвар, гоо зүйн салбарын ертөнцийн томоохон "зэвсэг" болон гарч ирж байгаа "FASHION" телевизийг хэн байгуулсан гэдэг нь нууц хэвээр байна. “C1”-ийн Зулаа, "Ажигана" группын ерөнхийлөгч Э.Туул зэрэг хүмүүсийн нэр гарч байсан ч баттай эх сурвалж үгүйсгэлээ. Нүсэр бүтцээр ажлаа эхэлж байгаа гэх Монголын анхны "FASHION" телевизийн "нууц" эзэн тодорхойгүй байна. 24 цагийн турш зөвхөн загварын ертөнцийг үзэгчдэд хүргэж, Монголын загварын салбарыг дэлхийд өөрөөр харуулахаар зориглосон энэ телевиз үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж байх шиг. "FASHION" телевиз Улаанбаатар хот, орон нутгийн бүх кабелийн суваг болон Хонгконг, Тайван, Сингапурт цацагдах гэнэ. www.facebook.com/fashiontv.mn хаяган дээр “нүүр царай”-гаа шалгаруулж эхэлжээ.