попын хаан Филип Киркоров залуусын шүтээн болсон реппер Тимати нар
саяхан болж өнгөрсөн “МУЗ-ТВ” наадмын дараа твиттерээр муудалцсан нь
оросын сайтуудын халуухан сэдэв болоод байна.
Реппер Тимати
“МУЗ-ТВ” хөгжмийн сувгийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа
ганзага хоосон буцсан бөгөөд тэрбээр энэхүү ёслолын арга хэмжээнд
шүүмжлэлтэй хандан твиттер хуудаснаа эл сэтгэгдлээ бичжээ. Тимати
“Шилдэг клип” шагналыг "Серебро" хамилагт өгөх байсан юм. Тэдний "Мама
Люба" дууны клипийг YouTube-р 20 сая гаруй хүн үзсэн байсан шүү дээ.
“Шилдэг дуэт” шагналыг Джигана, Юлии Савичева нар олгох байсан юм. Яаж
ингэж чаддаг байна аа” хэмээн бичжээ.
Энэ удаагийн “МУЗ-ТВ”
наадмын гурван номинацийн эзэн болсон Оросын попын хаан Филип Киркоров
Тиматигийн сэтгэлийн засах санаатай твиттерээр “Чамд гомдолтой зүйл
байгаа юм уу? Шударга биш байна гэж үү? Би өнгөрсөн жил юу ч үгүй үлдээд
ингэж хэл ам хийгээгүй шүү дээ. Мэргэжлийн ёс зүй гэж зүйл байдаг юм.
Чи үүнийг санаад аваарай” хэмээн бичжээ. Тэгтэл байдал бүүр эсрэгээр
эргэн реппер Тимати Киркоровыг твиттерээр “Чи сэтгүүлч хүүхнүүдийн
өгцгийг базаж байж энэ шагналын эзэн болчихоод битгий олон юм ярь.
Чамайг Израйлын эмнэлэгийн шалан дээр матрын нулимс унаган Малахевын
эфирээр гарч байсныг санаж байна. Энэ тэгээд чиний мэргэжлийн ёс зүй юм
уу. Би чиний азарган тахианы сүргийн нэг биш. Баяртай” хэмээн зүй бус
үгсээр доромжилсан хариуг барьсан нь бусдыг гайхшруулаад байгаа юм.