“Лондон 2012” олимпийг Youtube-ээр шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

“Лондон 2012” олимпийг Youtube-ээр шууд дамжуулна

Олон улсын олимпийн хороо “Лондон 2012” зуны олимпийг зөвхөн Азийн болон Африкийн орнуудад интернетээр шууд үзэх боломжийг олгож байна.

Энэхүү ажиллагаанд Youtube сайт гол үүргийг гүйцэтгэж, Олон улсын олимпийн хорооны youtube дэх сувгаар олимпийн HD бичлэгийг шууд дамжуулахаар болжээ.
Ийнхүү Монгол улсын интернет хэрэглэгч нар ч гэсэн “Лондон 2012” зуны олимпийг зөвхөн телевизээр ч зогсохгүй Youtube сайт дээрээс шууд үзэх боломжтой боллоо.

Олон улсын олимпийн хорооны youtube дэхь сувгийг ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж