“Цэгээ” морин тойруулгын морьдыг Монголын хилээр нэвтрүүлэхийн өмнө Эрээн хотын Мал эмнэлгийн Хяналт шалгалтын албаар оруулан бүтэн сар сүргээс нь тусгаарлаж цусны дээжийг шинжлэх зэргээр хяналтад байлгажээ.
Морьд Монгол Улсын мал эмнэлэг, хорио цээрийн албаны шинжилгээгээр эрүүл гарсан тул хил нэвтрүүлжээ. Өвөрмонголын морьдыг наадамд уралдуулах нь Хятад, Монгол хоёр улсын адууны соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой гэж холбогдох газрууд үзсэн байна.
Д.ОЮУН