
Тэрхүү охин эмээгийнхээ мөнгийг тоолоход нь тусалж байхдаа саваагүйтэн өрж тавьсан мөнгөнүүдийнх нь зургийг нь авчээ.
Тэрхүү зургаа найзууддаа сонирхуулахаар фейсбүүк хуудсандаа нийтэлжээ. Гэтэл үүнээс хэдхэн цагийн дараа тэдний гэрт бороохой, хутгаар зэвсэглэсэн хоёр эр дайран орж, гэрийг нь нэгжиж эмээгийнх нь мөнгийг дээрэмджээ.
Уг дээрэмчдийн ирэх болсон шалтгаан нь мэдээж охины нийтэлсэн мөнгөний зураг байсан байна.
Энэ хэргийн дараа цагдаагийн байгууллагаас фейсбүүк хэрэглэгчдэд хувийн мэдээлэлээ сайтар нууцалж, танихгүй хүнийг найзаар бүртгэхгүй байхыг анхааруулжээ.
Т.МӨНХТҮВШИН