Хойд хөршийн Тува, Буриад улсуудад өнгөрсөн оны сүүлээс энэ оны эх хүртэл хэд хэдэн удаа газар хүчтэй хөдөлж, Тувад онц байдал тогтоож, Монголд мэдрэгдэж байсан нь дээрх үгийг нотолдог. Тэгвэл өчигдөр үдэш 22.04 цагт ОХУ-ын Тува улсын Каа-Хемскийн дүүргийн Сарыг-Сеп сууринаас зүүн хойш 70 км-ын алсад газар дорх түлхэлт болжээ.
“Интерфакс” агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомтод 7,5 балл, Сарыг-Септ 4,2 балл, Тувагийн нийслэл Кызыльд 3,3 баллын газар хөдлөлт мэдрэгджээ. Үүнээс хоёр цагийн дараа буюу шөнийн 00.00 цагт Тувад дахин таван баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтөөс ямар нэгэн гарз хохирол учраагүй гэжээ. Хүмүүс сандран гадаа гудамжинд гарч байсан ч Онцгой байдлын албаныхан тэднийг тайвшруулж зааварчилгаа өгч байсан байна.
Энэ газар хөдлөлтийн нөлөө хөрш Хакаст мэдрэгджээ. Үүгээр бол Увс, Завхан зэрэг хил залгаа аймгуудад бага зэрэг мэдрэгдсэн байж болзошгүй аж.