LinkedIn 6.5 сая хэрэглэгчдийнхээ нууц кодыг алджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

LinkedIn 6.5 сая хэрэглэгчдийнхээ нууц кодыг алджээ

Өчигдөр буюу лхагва гаригт бизнес болон олон нийтийн харилцааны сайт болох LinkedIn-ий мэдээлэл рүү хакерууд нэвтэржээ. 

Тэд ямар шалтгаантайгаар энэ хэргийг үйлдсэн нь тодорхойгүй байгаа ба зүгээр зугаа цэнгэлийн төлөө юу, эсвэл ямар нэгэн өөр зорилго агуулсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

Одоогоор хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажил явагдаж байгаа ба уг хэргийг үйлдсэн хакерууд нь Оросоос нэвтэрсэн болохыг нь илрүүлжээ.

Шинжээчид LinkedIn сайт хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалахдаа хуучирсан криптографи хэрэглэж байснаас болж энэ хэрэг гарсан хэмээн үзэж байна.

LinkedIn энэ үйл явдалд өөрсдийн буруугаа хүлээж байгаа ба мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахаа мэдэгджээ. 

Уг сайт нийт 150 сая орчим хэрэглэгчидтэй ба тэдний 6,5 сая орчим хэрэглэгчдийн нууц код алдагдсан бөгөөд нууц код нь өөрчлөгсөн байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж