Сэлэнгийн гаалийнхан баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн гаалийнхан баяраа тэмдэглэв

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар тус аймагт гаалийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн түүхэн баяраа 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Ойн баярт тус гаалийн газарт ажиллаж байсан үе үеийн гаальчид, тэдний гэр бүл, ГЕГ-ын удирдлага, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид болон ОХУ-ын Холбооны гаалийн албаны төлөөлөгчид  оролцсон байна. Баярын нээлтийн үйл ажиллагаа тус гаалийн газрын харьяа Алтанбулаг дахь Шалган нэвтрүүлэх цогцолборт болжээ. Гаалийн алба тус аймагт үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан босгосон “Дурсгалын багана”-ыг мөн энэ үеэр ёслол төгөлдөр нээсэн байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж