Индонезид нэн ховордсон гурван заан үхжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Индонезид нэн ховордсон гурван заан үхжээ

Индонезийн өрнөд хэсэгт далдуу модны тариалангийн талбайд 3 суматра заан үхсэн байсныг нутгийн иргэд олжээ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар уг заанууд нэг долоо хоногийн өмнө үхсэн байх магадлалтай гэнэ.

Aceh мужийн зүүн хэсэгт байрладаг, засгийн газрын мэдэлд байдаг уг тариалангийн талбайд үхсэн заанууд нь 4, 5 настай заанууд байсан ба хордож үхсэн хэмээн таамаглаж байгаа аж.

Нутгийн иргэд тариалан болон эдлэн газраа хамгаалах гэж амьдтыг хордуулах, устгах тохиолдлууд их гардаг ба эдгээр заануудыг ч мөн тариаланчид хөнөөсөн байж магадгүй гэнэ.

Суматрагийн заанууд нь нэн ховордсон амьдтын жагсаалтад байдаг ба одоогоор 3,000 орчим тоо толгой үлдсэн гэсэн судалгаа байдаг аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж