Интернет хэрэглэгчдийн үзэл бодлын индэр болсон алдарт твиттер компани өнгө төрхөө өөрчилжээ.
Твиттер компани өмнөх лого буюу өнцөггүй жижиг “t” үсэгтэй логогоо халж жижигхэн бялзуухайгаар солисон байна.
Тэд энэхүү шинэ логогоороо дэлхийд танигдахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Цагаан дэвсгэр өнгөн дээр цэнхэр бялзуухайг харуулсан нь өмнөх хувилбаруудаасаа илүү өнгө үзэмжтэй болж чадсан байна.
Твиттерийн ихэнх хэрэглэгчид болон шинжээчид энэхүү логог дэмжиж байгаа ба өмнөх логоноос илүү сайн болж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ажээ.
Харин танд твиттерийн шинэ лого ямар санагдаж байна даа ?
Энд дарж бичлэгийг үзнэ үү
Т.МӨНХТҮВШИН