Сирийн тосгонд 78 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Сирийн тосгонд 78 хүн амиа алджээ

Сирийн нэгэн тосгонд өчигдөр болсон мөргөлдөөний үеэр 78 хүн амиа алджээ. Тэдний бараг тал хувь нь хүүхдүүд, эмэгтэйчүүд байсныг  уг жагсаалд оролцогчид баталж байна. Сирийн албаны хүмүүсийн мэдээлснээр  энэхүү хэрэг нь  Хама мужид орших 200 хүн амтай Кибер хэмээх жижиг тосгонд болжээ.

Дээрх аллагад босогчид Сирийн цэргүүдийг буруутгаж байгаа бол эрх баригчид нь үүнийг алан хядах бүлэглэлийн хийсэн хэрэг хэмээн мэдэгджээ. Хама дахь Сирийн босогчдын армийн  мэдэгдэж байгаагаар Киберийн  арван гэр бүл  тус халдлаганд өртжээ. Сирийн Хүний эрхийг хамгаалах асуудал хариуцсан төлөөлөгч  Абдулрахман амиа алдсан 78 хүмүүсийн 38 нь эргтэйчүүд, бусад нь хүүхэд эмэгтэйчүүд байсныг хэргийн газар ажилласан албаныхан олж тогтоосон хэмээн мэдэгджээ.   Кибер тосгонд болсон энэхүү аймшигт хэрэг гарахаас сарын  өмнө мөргөлдөөний үеэр 100 хүн Сирийн засгийн газрын цэргүүдийн үйлдсэн бөмбөгдөлтөөр амиа алдсан билээ. Дээрх хэрэг явдалд АНУ-ын зүгээс тус улсын Засгийн газрыг буруутгаж байна гэдгээ удаа дараа мэдэгдсээр байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж