Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Ногоон дарь эх" бүтээлээрээ БНХАУ-ын Сычуань мужийн Чинду хотод болсон олон улсын хүүхэлдэйн театрын фестивальд амжилттай оролцлоо. Тэд уг наадмаас хамгийн олон үзэгчтэй, сонирхол татсан бүтээл буюу "Сайн уран бүтээл"-ийн цом, сертификат, мөнгөн шагнал хүртсэн байна.Уг наадам өнгөрсөн тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 3-ны хооронд болсон ба нийт гадаадын улс орнуудын 102 хүүхэлдэйн жүжгийн бүтээл өрсөлдсөн байна. Харин тус наадмын шүүгчид манай уран бүтээлчдэд хүмүүсийн сонирхол татахуйц, театрын сонгодог уламжлалыг орчин үетэй хослуулсан өгүүлэмж сайтай бүтээл болсон хэмээн тусгайлан баяр хүргэжээ.
"Ногоон дарь эх" жүжиг нь эхийн сэтгэлийн тухай өгүүлдэг бөгөөд 30 жилийн өмнө манай театрын тайзнаа тоглож байжээ. А.Чойсангийн зохиолыг, найруулагч М.Ариунтуяа шинэчлэн найруулж ийнхүү олон улсын фестивальд сойсон нь амжилт авчирлаа. Олон улсын хүүхдийн театрын холбоо /UNIMA/-ноос манай уран бүтээлчдийн байр, хоол, тээврийн зардлыг санхүүжүүлсэн бөгөөд тэд Сычуаниас ирэх бямба гаригт эх орондоо ирэх нь ээ.