Хосууд 2009 онд "The Last Song" хэмээх хайр дурлалын сэдэвт кинонд хамтран тоглохдоо анх танилцаж үерхэж эхэлжээ.
Жүжигчин Liam Hemsworth өнгөрсөн сарын гучин нэгэнд Лос Анжелес хотын үнэт эдлэлийн “Neil Lane Jewelry” дэлгүүрээс авсан цэцгийн хээтэй 3.5 каратын очир алмазан шигтгээтэй алтан бөгжөөр санал тавьжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Аризонад Miley Cyrus хуруундаа алмаазан шигтгээтэй бөгж зүүсэн байхыг хүмүүс харсан үеэс хосуудын сүй тавьсан тухай ярих болсон. Харин хос хоёр энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй байсан билээ.
Өчигдөр Miley Cyrus өөрийн Твиттертээ сүй тавьсан талаараа “Та бүхний хайр хүндэтгэлд талархаж байна. Та нарт ийм баярт мэдээ дуулгах таатай байна. Миний мөрөөдөл биелж байх шиг санагдаж байна.” хэмээн бичжээ.