Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авьяасаа сорив

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авьяасаа сорив

Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүүхэд залуучуудын соёлын төвөөс санаачлан Нийгмийн хөгжлийн хэлтэс, аймгийн Боловсрол соёлын газар , Баян-Өндөр сум, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүрэн тэгш” холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Урлагийн III их наадам”-ыг зохион байгуулжээ. Гоцлол дуу, гоцлол хөгжим, язгуур урлаг, шүлэг, гар урлал гэсэн төрлөөр хоёр үе шаттай явагдсан тус наадамд 80 гаруй уран сайханч авьяасаа сорьж, сүүлийн шатанд 30 оролцогч шалгарч, тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд жил бүр урлагийн наадам зохион байгуулснаар тэдний авьяасыг хөгжүүлж, нийгмийн амьдралд татан оролцуулах ач холбогдолтойг зохион байгуулагчид энэ үеэр  онцолж байлаа. 

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж