”Хэн сайн үглэх вэ” реалити шоу болно

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

”Хэн сайн үглэх вэ” реалити шоу болно

Хип хоп холбооны тэргүүн Ш.Батбаяр буюу Баавар эргэн уран бүтээлдээ орж байгаа гэнэ. Харин тэрбээр ганцаараа биш "Flash" хамтлагтай хамтран дуулах нь ээ. Тэдний шинэ дуэтын нэр нь "Өвөө, эмээ, Бaaвap гурав" гэдэг дуу бөгөөд тун удахгүй олны хүртээл болох аж. 

Түүнчлэн, Бааварын удирддаг “Хип хоп  холбоо”-ны ч ажил эргэн сэргэж байгаа бөгөөд тэд ирэх есдүгээр сард хип хоп сонирхогч залуусын дунд "Хэн сайн үглэх вэ" реалити шоу хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж