Дэлхийн эстрадын “алмаз”-ууд очир эрднийн хатан хааны ойд

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн эстрадын “алмаз”-ууд очир эрднийн хатан хааны ойд

Букингемийн ордны дэргэд II Елизаветагийн хаанчлалын 60
жилийн ойд зориулсан нүсэр концертын тоглолтоор ойн арга хэмжээний гурав дахь өдөр өндөрлөжээ. Гялбаа
болсон хатан хаан х
өвгүүд, ач нарынхаа хамт концертыг үзлээ. Түүний нөхрийн бие тавгүй байснаас Эдинбургийн герцог энэ арга хэмжээнд оролцсонгүй.

Өнөөдрийн ганц гунигтай сонсогдсон ноот бол миний эцгийн байхгүй байгаа
явдал. Харамсалтай нь тэр
өвчилжээ… Гэхдээ ноёд, хатагтай нараа алив бүгдээрээ түүнд эмнэлэгт
нь сонсогдтол дуулцгаая” гэж Уэльсийн жонон Чарльз а
рга хэмжээг нээн
хэлжээ.

Концертын 10 мянган тасалбарыг үнэгүйгээр
сугалуулан тараажээ. Хатан хаан Викториягийн х
өшөөний эргэн
тойронд босгосон тайзнаа  Стиви Уандер, Кайли
Миноуг, Робби Уильмс, Ширли Бэсси зэрэг цуутнууд дараалан гарч тоглов. Хатан
хаанд
зориулсан дуугаа Британий эзэнт улсын рыцариуд Пол Маккартни,
Элтон Джон ба Клиф Ричард нар дуулав.

Концертын дараа хатан хаан Мэлл гудамжнаа болор талстыг
тусгай механизмд оруулан бамбар асаажээ. Өөр тийм 4499 бамбар дэлхийн олон газар ассан байв. Хатан хаан
эцгийнхээ таалал төгссөнийг сонссон Кенийн зочид буудалд ч тийм бамбар асчээ.

Дараа нь Букингемийн ордны дээр ёслолын буудлагын салют  гэрэлтэн асав. Баярын үйл ажиллагаа мягмар
гаригт дууслаа. Хатан хаан гэр б
үлийн хамт Хувилгаан Павелийн сүмд баярын мөргөл хийгээд алтадмал сүйхээр Лондоны гудамжаар  явжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж