“Никитон” хамтлагийн дууг Soul, R&B стилээр

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

“Никитон” хамтлагийн дууг Soul, R&B стилээр

“Камертон 2” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны шалгаруулалтын шүүлт тун хатуу байгаа ч шүүгчдийн өмнө өөрийн авьяас чадвараа гайхуулж, тэдний амнаас тэр бүр унаад байдаггүй магтаалын үгийг харамгүй сонсох оролцогчид ч үе үе тохиолдож байна. Тэдний нэг бол өчигдөр 722 дугаартай оролцсон оролцогч Б.Оргил байсан юм. Тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны “Чамд би” хэмээх сайхан дууг өөрийнхөө хэмнэлээр “Soul, R&B” стильд оруулан гайхамшигтай дуулж, шүүгчдийг алмайруулж орхисон. Түүнийг дуулаад дуусахад шүүгчид нэгэн зэрэг “wow” хэмээн уулга алдаад адсан шүү. “Камертон” хамтлагийн дуучин, “Камертон 2“ шоуны шүүгч  Л.Ган-Эрдэнэ түүнд  “чиний дуулахыг тэсэн ядан, нойр хоолгүй шахам хүлээж байлаа” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлэхэд шүүгч Г.Мэнд-Амар “Ганаа ойрд тураад байсан нь ийм учиртай байжээ” гэж хошигнон магтаж, шүүгчид түүнийг дуу нэгтэйгээр тэнцүүлсэн юм. Магадгүй түүний Б.Оргил хэмээх сайхан нэр нь түүнийг шоуны оргилд хүртэл хөтлөхийг ч үгүйсгэхгүй юм.

722 дугаартай оролцсон оролцогч Б.Оргилын видеог ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж