Жонн Траволта эхнэр Келли Престонтой гэрлэхээс өмнө 1980-аад оны үед Даг Готтеба гэгчтэй олон жил учир ургуулж явсан гэнэ.
Даг Готтебагийн хуучин амраг, мөн Траволтагийн нарийн бичиг байсан Жоан гэгч бүсгүй дээрх шуугианыг тарьсан гэнэ.
Жоан “Мэдээж би Жонн Траволта ижил хүйстэн гэдгийг мэднэ. Гэхдээ би үүнийг сүртэй юм биш гэж боддог” гэжээ. Готтеба “National Enquirer” сэтгүүлд гарсан дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол гаргаагүй ч Жонн Траволтатай зургаан жил хамт ажилласан гэдгээ баталжээ.
Жүжигчин Жонн Траволта Холливудын авьяаслаг жүжигчин, сайн эцэг, сайн эр нөхөрт тооцогддог боловч саяхан зочид буудлын массажист хоёр эр түүнийг садар самуунд уруу татсан хэргээр шүүхэд өгснөөс хойш гэр бүл нь түүний бэлгийн чиг хандлагын халхавч байсан гэж хэвлэлүүд бичих болсон билээ.