Өмгөөлөгчдийн асуудлаас болж удаа дараа хойшилж байсан "долдугаар сарын 1-ний" гэх тодотголтой, цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /06.06/ бүтэн өдрийн туршид үргэлжилсэн ч өндөрлөсөнгүй, өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болсон юм.
Өнөөдрийн 10.00 цагт эхлэхээр товлогдсон шүүх хурал дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн ирснээр эхлэх гэж байна.
Өчигдөр орой Улсын яллагчаас Ч.Амарболдод ес, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт нарт тус бүрт нь найман жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ял төлөвлөөд байгаагаа сонсгожээ.
Д.ЖАРГАЛ