”Guns N’ Roses”-ын дуучин хулгайд цөлмүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

”Guns N’ Roses”-ын дуучин хулгайд цөлмүүлжээ

Алдарт "Guns N" Roses” хамтлагийн дуучин Axl Rose үнэт эдлэлүүдээ хулгайд алджээ.

“The Paradise City” дуугаараа хит болж байсан дуучны очир алмазтай гурван алтан зүүлт зэрэг 200,000 ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлийг хулгайч цөлмөж орхижээ.

"Guns N" Roses” хамтлагийн Парис дахь шоунд зориулсан үдэшлэгийн дараа ийм хэрэг гарсан гэнэ. Мөрдөгчид хулгай гарах үед рок дуучин үнэт эдлэлүүдээ зүүгээгүй байсныг тогтоосон аж. Axl Rose очир алмазтай, алтан зүүлтнүүдээ хулгайд алдсандаа галзууртлаа уурласан гэнэ. Парисын цагдаа нар хулгайн хэргийг мөрдөн шалгаж, хулгайчийг олохоор хайж байгаа юм байна. “Guns N" Roses”-ын Европ дахь аялан тоглолтод бүтэлтэй юм ховор байгаа гэнэ. Гоцлол дуучин Axl Rose тайзан дээр гарах гэж үзэгчдийг залхтал хүлээлгэдгээс болж шүүмжлэлийн бай болжээ.

“Guns N" Roses” хамтлагийн хуучин гишүүдээс ганцхан Axl Rose үлдсэн бөгөөд тэрбээр Лондон дахь аялан тоглолтын үеэр үзэгчид мөнгө, хуванцар саваа тайз руу шидэлсээр байвал тайзан дээр гарахгүй гэж анхааруулсан гэнэ. Axl Rose тоглолт эхэлснээс хойш 50 минутын дараа тайзнаа гарч ирсэн аж. Хамтлагийн басс гитарчин Томми Стинсон “Хэрэв та нар хараал идсэн хогоо бидэн рүү дахиж шидвэл бид гэртээ харина” хэмээн уурсчээ.

Хэрэв  аялан тоглолтод нь өөр гэнэтийн саад учрахгүй л бол "Guns N" Roses” Европ дахь аялан тоглолтоо  ирэх долдугаар сарын 22-нд дуусгаж, гэрийн зүг жолоо мушгих гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж