Энхтайвны гүүрийг гурван эгнээтэй болгоно

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Энхтайвны гүүрийг гурван эгнээтэй болгоно

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Энхтайвны гүүрийг гурван эгнээтэй болгож өргөтгөхөөр болжээ. Гүүрийг өргөтгөх барилгын ажлын зураг төслийг ирэх наймдугаар сараас хийх бөгөөд техник эдийн засгийн үзүүлэлтийг хийж дууссаны дараа ирэх хавраас барилгын ажлыг эхлэх аж.

"Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн хүрээнд Энхтайвны гүүрний өргөтгөлийн ажлыг хийж, тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэн нийт 42.5 км замыг суурилуулахаар төлөвлөсөн байна.

Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан авто замын сүлжээ, түргэн шуурхай, найдвартай нийтийн тээврийн систем бий болох сайн талтай аж.

О.ЯЛГУУН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж