Ус зүйн стратегийн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Ус зүйн стратегийн талаар хэлэлцэж байна

ЮНЕСКО-гийн Ус зүйн хорооны Засгийн газар хоорондын зөвлөлийн 20 дугаар хуралдаан Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд  зургадугаар сарын 4-7-ны өдрүүдэд хуралдаж байна. Хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “цаг уурын өөрчлөлт, хотжилт, хүн амын өсөлт, цэвэр усны нөөц хомсдож байгаа нь өнөөдөр усны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн усны боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулж ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд нэвтрүүлэх тал дээр  ЮНЕСКО үргэлжлүүлэн анхаарлаа хандуулах нь зүйтэй” хэмээн тэмдэглэн хэлсэн байна.  Энэхүү хуралдаанаас гарах 2014-2021 оны ус зүйн дэлхийн стратегийн төлөвлөгөөнд Монгол Улс саналаа тусгасан ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж