Хамгийн их хөрөнгө оруулалттай сум

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Хамгийн их хөрөнгө оруулалттай сум

Ховд аймгийн 17 сумдаас хамгийн их хөрөнгө оруулалт авч, бүтээн байгуулалт өрнүүлсэн сумаар Булган сум шалгарсан юм. Энэ сум 2008-2011 онуудад нийт 25 тэрбум 872 сая 797 мянган төгрөгийн бүтээн байгуулалт хийгджээ. Тухайлбал  Б.Мөнхбаяр захиралтай Булган Баянбуудай компани сүүлийн 3 жил 258-380 тн үр тариа хураан авч, гурил үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж,сумын гурлын хэрэгцээний 20 хувийг хангаж байна. Вест дөл компани баруун таван аймгийг ГАЗ хийгээр хангаж ажилласнаар байгальд эерэг нөлөө үзүүлж, заг, бургас түлшинд хэрэглэхийг багасгажээ. Хүн ардаа эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилгоор Булган баян бог компани махны зоорь, мал нядалгааны орчин үеийн үйлчилгээний газар нээжээ. Такешкан боомт-Булган сумын 35 кв-тын 50 км ЦДАШ-ыг Ё.Амаржаргал захиралтай “Эрчим сүлжээ” компани гүйцэтгэж,баруун гурван сум байнгын цахилгаанаар хангагдаж,үнэ тариф хямдарч, жижиг дунд үйлдвэр хөгжих таатай боломж бүрдлээ. Хөшөөт-Ярантыг холбосон хүнд даацын зам,гүүр ашиглатад орж нутгийн иргэд төдийгүй Баруун таван аймагт зам дагасан хөгжил авч ирж байна. Сумын хэмжээнд 80 гаруй амины орон сууц шинээр баригдаж, сүүлийн 20 иод жил хүлээгдэж байсан халуун усны газрыг Ц.Отгонбаатар 36,0 сая төгрөгөөр саун, шүршүүр бүхий халуун усны барилга барьж өгч нутгийн зон олноо баярлуулжээ. Алтайн өвөр говийн үзэсгэлэнт Булган нутагт эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдэж, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний хөгжлийг хангасан баруун бүсийн тэргүүлэх сум болох эрхэм зорилгодоо хүрэхээр шамдаж байна.

Эх сурвалж: А.БЯМБАСҮРЭН

 /MYKHOVD.MN/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж