
Occupy Wall Street шинэ кампанийг үндэслэгч нь Ben and Jerry’s гэх мөхөөлдөсийн том компанийн эзэн бөгөөд эсэргүүцэл гаргагчдын гол ивээн тэтгэгч Бен Коэн болов. Түүний хэлснээр энэ арга хэмжээгээр олон нийтийн анхаарлыг АНУ-ын улс төрийн амьдралд корпорацийн нөлөө их байгаад хандуулах явдал гэнэ.
Хөдөлгөөнийхөн гараараа дамжих долларын дэвсгэрт бүрд уриагаа бичих гэнэ. Америкт мөнгөн дэвсгэрт уншигдах л бол түүн дээр юм бичихийг хуулиар хориглодоггүй ажээ. Иймэрхүү арга хэмжээг тэд өмнө нь 2011 оны аравдугаард хэрэглэн долларт санхүүгийн тэгш биш хуваарилалтын схемийг зурж байжээ.
Ш.МЯГМАР