Иран Израильд “аянга буулгана”

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Иран Израильд “аянга буулгана”

Ираны
шашин, төрийн лидер аятолла Али Хаменеи Исламын бүгд найрамдах улсад
цохилт өгөхөөс Израилийг сэрэмжлүүлжээ. Хэрэв Тель-Авив түүний эсрэг
цэргийн ажиллагааг эхлүүлбэл Изральд “аянгын цохилтоор” хариу барина гэж
Иран амлав.

“Тегераны эсрэг бодлогогүй ямар ч үйлдэл Израильд
цохилт дагуулна” гэж Ираны лидер анхааруулав. Тэрээр Исламын бүгд
найрамдах Иран улсыг үндэслэгч аятолла Рухолла Мусави Хомейнийн нас
барсан өдрийн ойгоор үг хэлэхдээ энэ анхааруулгаа хэлжээ. “Сионист албан
хүмүүс хэзээ ч байгаагүйгээр  үнэнээсээ айсан учраас ИБНИУ-ын эсрэг
цэргийн ажиллагаа явуулахаар ярьцгааж байна. Ираны цөмийн асуудал нь
Барууны орнуудын санаагаар зохиогдон хөөргөгдөж олон нийтийг АНУ ба
Европын асуудлаас холдуулах гэсэн оролдлого” гэж Ираны лидер хэлэв.
Ираны ард түмэн Америкгүйгээр тэдний дайсан гэгдээд байхдаа хөгжил
дэвшилд орох чадвартай гэж Хаменей хэлэв. “Олон улсын улс төрийн хүрээ,
хэвлэл мэдээлэл Ираны цөмийн аюулын талаар шуугиж байна. Би үүнийг худал
гэж хэлнэ. Тэд хуурч байна. Тэдний айж байгаа, айх ёстой зүйл нь цөмийн
зэвсэг биш, исламын Иран хэмээн тэр онцолжээ.

Ираны армийн
исламын хувьсгалын манаа корпусын командлагч Рахим Сафави хэрэв АНУ ба
Израиль Иранд халдвал пуужингийн цохилтыг Туркийн нутагт хийж болох
талаар үг унагав. “АНУ ба Израиль манай энхийн байгууламжуудад цохилт
өгвөл бид адилхан хариу барина. Америкийн улстөрчид ба цэргийнхэн бүс
нутаг дахь тэдний бааз Ираны пуужингийн тусгалд байгааг сайн мэдэж
байгаа. Бүс нутагт Америкийн 20 бааз бий. Тэнд Америкийн 100 мянган
цэрэг байгаа. Бас дээр нь Персийн буланд Улаан тэнгист, Оманы эрэгт
байгаа Америкийн 60 цэргийн хөлөг онгоцнууд ч манай пуужингийн тусгалд 
онилогдсон” гэж генерал хэлсэн байв. Туркийн шинжээчид Ираны генерал
Туркийн нутаг дахь Инжирликийн америкийн бааз ба Пуужингийн
довтолгооноос хамгаалах радаруудыг цохон дарьдсан хэрэг гэж үзэв. Мөн
генерал Сафави Сирийн хэрэг явдлын улмаас Иран Туркийн харилцаа муудаж
байгааг хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж